top of page

ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ УДИРДАМЖ

Нэг. Шалгалтын зорилго, үндэслэл

УАУТХүрээлэнгийн 2017 оны дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан тушаал, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч эрсдлийг бууруулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад оршино.

Хоёр. Шалгалт явуулах хугацаа, бүрэлдэхүүн

Хяналт шалгалтыг Хүний нөөцийн менежер А.Дунгаамаа ахлагчтай Тасгийн эрхлэгч Д.Амарзаяа, Аж ахуйн менежер Д.Үүрийнтуяа, Эмчилгээний чанарын менежер Д.Баярмаа, 1-р тасгийн их эмч Н.Мөнхбат, Тархвар судлаач их эмч Д.Тогтох-Эрдэнэ, Эмийн үйлдвэрийн эмийн чанарын менежер С.Номингоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 10 сарын 10 – 13-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Гурав. Шалгалтын хамрах хүрээ

  • Төв эмнэлэг

  • үйлдвэрлэлийн тасаг

  • сан

Дөрөв. Шалгалтын арга, хэлбэр

  1. хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5,7-д заасан хяналтын хуудсаар шалгаж УАУТХүрээлэнгийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь хууль тогтоомжинд заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа, хангаагүйгээс ямар түвшний эрсдэл гарахыг тодорхойлох юм.

  2. шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг холбогдох бичиг баримт, фото зураг, дүрс бичлэг хийж баталгаажуулна.

Хяналтын хуудсууд:

  1. үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас. Код 3.1

  2. , биобэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас. Код 3.2

  3. , эмнэлэгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүртээгдэхүүний хадгалалт, түгээлтийг шалгах хяналтын хуудас. Код 3.4

  4. сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас. Код 3.3

  5. үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас. Код 1.10

  6. мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн зарцуулалтыг шалгах хяналтын хуудас. Код 4.8

  7. байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас. Код 7.2

  8. нийгмийн хамгааллыг шалгах хяналтын хуудас. Код 4.2

  9. харилцааг шалгах хяналтын хуудас. Код 4.6

  10. байрны хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас. Код 4.1.2

  11. байрны хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас. Код 4.1.1

Тав. Шалгалтын дүнг нэгтгэн тайлагнах

Хяналтын хуудсаар өгсөн үнэлгээ, эрсдлийн түвшинд дүн шинжилгээ, үнэлгээ дүгнэлт өгөхөөс гадна шалгалтын явцад илрүүлсэн зөрчил, дутагдлыг тасаг нэгж бүрээр гаргаж нэгтгэн дүгнэсэн байна.

Ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын дүнг нэгтгэж 2017 оны 11 сарын 01-ны өдрийн дотор албанд хүргүүлнэ. Тайланг цахим хэлбэрээр нарийн бичиг С.Мөнхбатад төвлөрүүлнэ.

Дотоод хяналт шалгалтын ажилтнууд шалгалтын явц, үнэлгээгээ тасаг нэгжүүдийн удирдлагад танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах шаардах хуудас, үүрэг даалгавар өгч биелэлтэнд нь эргэн хяналт тавьж ажиллана.

Шаардлагатай бол илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан ажилтанд хариуцлага ногдуулахаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлнэ

bottom of page