top of page

ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЛБАНЫ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

  1. нийтлэг журмын зорилго нь хүрээлэнгийн хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

  2. нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг захирлын тушаалаар баталж мөрдөнө.

  3. Хүрээлэн нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам” болон Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг удирдлага болгоно.

Хоёр. Дотоод хяналт шалгалтын зарчим, зорилго, хамрах хүрээ

  1. Дотоод хяналт шалгалт нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана.

  2. Дотоод хяналт шалгалтыг зохиох удирдамж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагааг бүрэн хамарсан байна.

Гурав. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах алба, ажилтан, түүний эрх үүрэг

  1. Дотоод хяналт шалгалтын алба нь дарга, нарийн бичиг, чиглэл хариуцсан ажилтан нараас бүрдэнэ.

  2. Дотоод хяналт шалгалтын алба нь хүрээлэнгийн удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд хүрээлэнгийн нэгжээс хараат бус байна.

  3. Дотоод хяналт шалгалтын ажилтан нь хариуцсан чиглэлээр боловсрол мэргэжил эзэмшиж мэргэшсэн байна.

  4. Дотоод хяналт шалгалтын алба нь жил бүр хариуцсан чиглэлийн ажилтнуудын төлөвлөгөөний дагуу нэгдсэн төлөвлөгөө боловсруулан захирлаар батлуулан хэрэгжүүлж ажиллана.

  5. Дотоод хяналт шалгалтын алба, ажилтан нь хяналт шалгалтын ажлын дүн, авсан арга хэмжээний талаар жилд нэгээс доошгүй удаа захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шаардлагатай бол шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлнэ.

  6. Дотоод хяналт шалгалтын алба, ажилтан нь дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ албаны хурлын шийдвэрийг үндэслэн удирдамж баталж ажиллана.

  7. Дотоод хяналт шалгалтын алба, ажилтан нь дараах нийтлэг эрх үүрэгтэй байна:

    1. Зохих удирдамж төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж, дүнг тайлагнах

    2. Хяналт шалгалт явуулахдаа тасаг нэгжийн удирдлагатай шууд харилцаж,

тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг

шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах

  1. Илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцлийг тодруулан зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах

  2. Шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх

  3. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг өөрийн байгууллагад сурталчлах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах

  4. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

  5. Холбогдох дүрэм, журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа, дүгнэлт гаргах

  6. Дотоод хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, зөрчлийг нь арилгаж чадахгүй асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах

  7. Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаарх мэдээллээр удирдлагыг хангах

  8. Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх

  9. Дотоод хяналт шалгалтаар хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буву шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий байгууллагад мэдэгдэх

  10. Энэхүү журмын 3.7-д заасан эрх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод хяналт шалгалтын алба, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

  11. Дотоод хяналт шалгалтын алба нь албан бланк, тэмдэг хэрэглэнэ.

Дөрөв. Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа

  1. Дотоод хяналт шалгалтыг дараах чиглэлээр зохион байгуулна.

    1. Хууль тогтоомж, Еөрнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хэрэгжилт болон байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалт

    2. Эмийн үйлдвэрээс үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар

    3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эмчилгээний хоол үйлдвэрлэлийн чанар

    4. Хөдөлмөрийн дотоод журам, байгууллагаас гаргасан бусад дүрэм журмын биелэлт

    5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага

    6. Үйл ажиллагаанаас гарсан ахуйн, үйлдвэрлэлийн болон аюултай хог хаягдал, халдвар хамгааллын шаардлага

    7. Өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаа

    8. Эм, эмнэлэгийн хэрэгслийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эмийн сангийн үйл ажиллагаа

  2. Дотоод хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар явуулж болно.

  3. Дотоод хяналт шалгалтыг хяналт шалгалтын чиглэлийн дагуу хяналтын хуудсын шалгуур асуулгын дагуу явуулна.

Тав. Хариуцлага

  1. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын дагуу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журамд заасан хариуцлагыг ногдуулна.

  2. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал нь гэмт хэргийн шинжтэй бол асуудлыг хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

bottom of page